Ширээний компьютер iMac
Энэ онд Apple корпораци анхны компьютер Macintosh-оо үйлдвэрлэсний 30 жилийн ойг тэмдэглэж байгаа билээ. Анхны тэр компьютер нь компанийн хувьд ч мэдээллийн технологийн талд дээр ч шинэ эрин эхлүүлсэн юм. Энэ ойдоо компани шинэ iMac гэх ер бусын хүчин чадалтай, маш гоё, 5K гэсэн дээд зэргийн шийдэл бүхий дэлгэцтэй хувилбараар бэлэг барьж байна.
Шинэ iMac
Анхлан 1998 онд гарч ирсэн iMac компьютерүүд нь суурин компьютерын салбарын жинхэнэ хувьсгалыг эхлүүлсэн билээ. Өмнө нь системийн хэсэг нь тусдаа, дэлгэц нь дангаар гэсэн ойлголт бидэнд суусан байлаа. Харин түүнийг Apple эвдэн анхны нэгтгэсэн загварыг бүтээсэн юм.
Тэр цагаас хойш iMac нь Apple компьютерүүдийн гэрт зориулсан суурин компьютерын зах зээлийн гол бүтээгдэхүүн болсон.
Нөүтбүкүүд, таблетууд худалдагдах нь нэмэгдсэн ч шинэ iMac үргэлж хэрэглэгчдийн сонирхлыг татсаар ирсэн юм.
Өнгөрсөн аравдугаар сард танилцуулагдсан энэхүү шинэ загвар нь ч мөн хэрэглэгчдийн сонирхлыг ихэд татаж, хүлээлт үүсгээд байсан билээ.
Дэлгэц нь 5K (2880 * 5120 пиксел) шийдэлтэй, 27 инчийн хэмжээтэй гэдгээрээ онцлог. Дэлгэцийн хувьд 4K дэлгэцээсээ 67 хувиар илүү тод, илүү амьд болсон байна.
Үүнээс гадна өмнөх загваруудаас 30 хувиар бага цахилгаан зарцуулдаг болсон нь хэрэглэгчдээс эерэг үнэлгээ аваад байгаа юм.
Шинэ нэгдмэл iMac нь дөрвөн цөмийн Intel Core i5 процессортой бөгөөд тактын хэлбэлзэл нь 3,5 ГГц (3,9 ГГц хүртэл эрчимжиж чадна), мөн оператив санамж нь угсралтаасаа хамааран 8 – 32 гигабайт. Байнгын санах ой нь 1-3 терабайт.
21.5 инчийн дэлгэцтэй нь 1099 ам.доллар, 27 инчийнх нь 1799 ам.долларын үнэтэй.
Ш.МЯГМАР