Баруун Африкт дэгдсэн Эбола вирусын халдвар Европт дахин илэрлээ. Халдварын тархалт өндөр хэвээр буй Сьерра-Леоне улсаас Шотландад ирсэн эмчид Эбола вирус илэрчээ. Эбола вирусы халдвараар өвдсөн эмчийн биеийн байдал маш хүнд байгаа аж. Түүнийг Шотландын Гласгов хотын эмнэлэгт хөл хорионд эмчилж байгаа гэнэ. Шотландын анхны Ерөнхий сайд Никола Стержений мэдээлснээр Эбола вирусээр өвдсөн авсан эмч эмэгтэй халдварын “улаан шугамд” өвчтөнүүдэд хагалгаа хийдэг байжээ. Тэрээр өнгөрсөн ням гаригт /XII.28/ Лондонгийн Хитроу нисэх буудлаар дамжин Гласговд ирсэн байна. Халдвартай эмчтэй харьцсан 71 хүнийг шалгаж эхэлжээ.
Нигерийн энхийг сахиулах алба хаагч Нидерланд эмчлүүлснээс хойш Европт Эбола вирусын халдвартай хүн гараагүй аж. Харин Испани эмч Тереза Ромеро өнгөрсөн аравдугаар сард Эбола вирусээр өвчилсөн нь Европт халдвар илэрсэн анхны тохиолдол болсон юм.
Баруун Африкийн Гвиней улсад Эбола вирусын өвчлөл гарснаас хойш 7842 хүн нас барж, 20081 хүн халдвар аваад байгааг ДЭМБ мэдээлжээ. Одоогоор Эбола вирусын халдварын тархалт Гвиней, Либерид тогтворжсон боловч Сьерра-Леонед өндөр хэвээр байна. Түүнчлэн ядуу буурай Мали улсад Эбола вирусын халдварын хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence France-Presse