Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээн дор энэ жил 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа өсвөрийн хөлбөмбөгчдийн “Дуулиан 2020” тэмцээнд оролцож байгаа нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р сургуулийн баг тамирчдад дүүргийн аварга шалгаруулах тэмцээний өмнөхөн "Ард Актив" ХЗХ-ны хамт олон хувцас хэрэглэлийг нь гардуулан өглөө. Энэ сургуулиас “Дуулиан 2020” тэмцээнд бүх насны ангилалын баг тамирчид оролцож байгаа юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд Ард Холдинг компанийн багцад багтдаг Ард Даатгал, Ард Кредит, Монет Капитал, Ард Актив, Тэнгэр санхүүгийн Нэгдэл, Хас Банк зэрэг санхүүгийн байгууллагууд “Их Талын Дуулиан” ТББ-аас жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Дуулиан 2020” тэмцээний өсвөрийн хөлбөмбөгчдийг дэмжин ажилладаг юм. Дүүргийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтын өмнөхөн Ард актив ХЗХ-ны хамт олноос хувцас хэрэглэлээ хүлээн авсан баг тамирчид тэмцээндээ урам зоригтой оролцож, 15-р сургуулийн 15 хүртэлх насны баг тамирчид шагналт 4-р байрт шалгарсан амжилтыг үзүүлэн, 2015 оны 1-р сараас 3-р сарыг хүртэл үргэлжлэх Дуулиан 2020 тэмцээний Хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
Эх сурвалж: http://likenews.mn