Фото: РИА Новости
“Ливийн үүр цайлт” бүлэглэлийнхэн тус улсын боомтуудад довтолж буйн улмаас нефтийн үнэ нэмэгдэн даваа гаригийн арилжаагаар, Brent маркийн нефтийн хоёрдугаар сарын фьючерсийн нэг баррелийн үнэ 0,64%-иар нэмэгдэн 59,83 доллар болов. Хөнгөн нефть WTI-ийн баррель нь үнээ 0,96% —иар нэмэн 55,26 доллар хүрчээ.
Өнгөрсөн долоо хоногт Ливийн нефтийн байгууламжийн хамгаалалтын албанаас Эс-Сидр боомтод нефтийн агуулах шатсан тухай мэдээлсэн юм. Хэт даврагч исламын бүлгийнхэн Триполи хотод хяналтаа тогтоохыг оролдож байна. Мөн үнийн өсөлтөд Алжирийн Нефтийн сайд Юсеф аль-Юсфийн ОРЕС-т олборлолтоо буулгах шаардлага тавьсан нь нөлөөлөв. Алжирийн төсвийн 60 хувийг нефтийн орлого бүрдүүлдэг
Фото: AFP
Ливийг дэмжих НҮБ-ын ажиллагааны алба тус оронд бүрэн хэмжээний иргэний дайны аюул нүүрлээд байгааг хэлж байна.
Фото: AFP
Нефтийн үнийн буулт нь геологи хайгуулийн болон олборлогч компаниудад зарлагаа бууруулах мөн орон тооны цомхотгол хийхэд Америкийн компаниудыг түлхэж байна хэмээн The Wall Street Journal сонин бичжээ.
Одоо Америкийн нефть, байгалийн хийн аж үйлдвэрийн ажиллагааг хангадаг компаниуд 40000 хүртэл хүнийг халах эрмэгт иржээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР