Нийслэлийн мал тооллогын урьдчилсан дүн гарлаа

Хуучирсан мэдээ: 2014.12.30-нд нийтлэгдсэн

Нийслэлийн мал тооллогын урьдчилсан дүн гарлаа

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/965 захирамжийн хүрээнд 2014 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогын явагдаж дууслаа. Урьдчилсан дүнгээр нийслэлийн мал сүргийн тоо 385161 тоо толгойд хүрч, өмнөх 2013 оныхоос 17.0 хувь буюу 56072 толгойгоор өсчээ. Тодруулбал, адуун сүргийн тоо толгой 33862, үхэр  76561, тэмээ 154, хонь 178755, ямаа 115829 хүрчээ. Мал, тэжээвэр амьтдын тооллогын эцсийн дүн мэдээ 2015 оны 1 дүгээр сарын 10-нд гарна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж