Оросын хамгийн алдартай нэвтрүүлгийн нэг болох "Поле Чудес" нэвтрүүлэгт Энхбуянтын Ариунбилэг гэх Монгол бүсгүй оролцжээ. Энэ нь шинэ жилийн тусгай дугаар байсан бөгөөд дэлхийн орон орны төлөөллүүд оролцсон юм байна.
Монгол бүсгүй Э.Ариунбилэг ардын дуу "Юндэн гөөгөө"-г дуулж, морин хуур тоглон нэвтрүүлгийн хөтлөгч Леонид Якубовичэд монгол сүүтэй цай аяглан өгч уулган морин хуур, монгол малгай, зэс аяга, “Чингис” архи морин хуур бэлэглэжээ.
Мөн Л.Якубович монгол бүсгүйгээс нэрнийх нь утга орос хэл дээр яаж буухыг хэлж өгөхийг онцлон хүссэн юм. Харин Э.Ариунбилэг эргэлзэж тээнгэлзэлгүй өөрийн нэрийг "Подарок от Бога" буюу "Бурхны бэлэг" хэмээн цоглог хариуллаа. Хариуд нь хөтлөгч маань "Тийм байна. Үнэхээр харагдаж байна. Чи бол бурханы бэлэг байна. Чамайг би хараад л бурханы бэлэг гэдгийг ойлгосон" хэмээжээ.
Т.АНУ