Засгийн газар үдээс хойш хуралдана

Хуучирсан мэдээ: 2014.12.30-нд нийтлэгдсэн

Засгийн газар үдээс хойш хуралдана

Засгийн газрын хуралдаан өнөөдөр 14.00 цагт товлогджээ. Тус хуралдаанаар яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилно гэх мэдээлэл байгаа юм.

Шийдлийн Засгийн газар нь 15 яамтайгаас дөрвөн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилсон. Тодруулбал, Засгийн газар энэ сарын 18-нд ээлжит бусаар хуралдахдаа Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Бат-Амгалангийн Болдбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Шагдарсүрэнгийн Булга-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Равжихын Эрдэнэбүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Даваадоржийн Дэлгэрцогт нарыг томилсон юм. Гэхдээ Барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн даргыг сайдтай нь зөвлөлгүй томилсон гэх маргаан дэгдээд буй.

Хэрвээ эл томилгоог МАН зөвшөөрвөл нийт 11 яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг Засгийн газрын хуралдаанаас томилох ёстой.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах хүснэгтээс харна уу.

 

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.     

Боомтын нэгдсэн захиргаа болон боомтын захиргаадын талаар авах арга хэмжээний тухай 

С.БАЯРЦОГТ

2.     

Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай*

С.БАЯРЦОГТ

3.     

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгийн албан татварын тухай, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн тухай

Ж.ЭРДЭНЭБАТ

4.     

Аудитын тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын тухай

Ж.ЭРДЭНЭБАТ

5.     

Экспортын гэрээний төслийн тухай

Ж.ЭРДЭНЭБАТ

6.     

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам шинэчлэн батлах эрх олгох тухай*

Р.ЖИГЖИД

7.     

Гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл сунгах тухай

С.ЧИНЗОРИГ

8.     

Гадаадаас 2015 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай  

С.ЧИНЗОРИГ

9.     

Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах журам батлах тухай*

С.ЭРДЭНЭ

Танилцуулах асуудал

10. 

Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг ашиглалтад оруулах тухай

С.БАЯРЦОГТ

11. 

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын явцын тухай

Р.ЖИГЖИД

12. 

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт хэлэлцээр байгуулахад Засгийн газраас баримтлах зарчим, чиглэлийн тухай

С.ЧИНЗОРИГ

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж