Ажиглагчид Францын Сангийн сайд Кристина Лагардыг сангийн тэргүүн болох рейтинг өндөртэйд тооцож байгаа юм. Европын орнуудаас ихээхэн дэмжлэг аваад буй Лагард ийнхүү нэрээ албан ёсоор дэвшүүлсэн байна. Гэсэн хэдий ч Олон улсын валютын сангийн гишүүн хөгжиж буй орнууд сангийн тэргүүнийг Европоос сонгодог уламжлалыг халахыг хүсч буй.
Парист болсон хэвлэлийн хурлын үеэр Лагард "Олон улсын валютын сангийн тэргүүнд миний хуульч, сайд, компанийн захирал, бас эмэгтэй хүний туршлагаа хэрэг болно” гэжээ. Хэрэв Кристина Лагард тус сангийн тэргүүнээр томилогдвол байгууллагын 65 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй тэргүүн болох юм. Олон улсын валютын сангийн гүйцэтгэх зөвлөлийн 24 гишүүн тэргүүнээ сонгодог ажээ.