Хувийн их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Хувийн их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах боломжтой боллоо

Монголын Сурагчдын эрдмийн хүрээлэн, Монголын хувийн их дээд сургуулиудын холбооноос зохион байгуулж буй “Боловрол ирээдүй 2010” үзэсгэлэн маргааш Мэдээлэл технологийн үндсэний паркад 10. 00 цагаас нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд 30 гаруй их, дээд сургуулийн төлөөлөгчид оролцож сургуулийнхаа талаар дэлгэрэнгүй танилцуулах  юм байна. Мөн Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны тэргүүн Ц.Ням-Осор ЕБС-ийн төгсөгчдөд зориулж  “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” лекцийг унших ажээ. Үзэсгэлэнгийн үеэр  хувийн их дээд сургуульд тэтгэлгээр суралцах хүсэлтэй хүүхдүүдийг бүртгэх юм байна.  Тус тэтгэлгийн талаар сурагчдын эрдмийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Н. Тэрбишээс тодрууллаа.
-Тус тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүүхдүүд ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ?

– Тус тэтгэлэгт “Сэрүүлэг”, “Хүрээ”, “Нийгмийн ухааны дээд сургууль”, “Их засаг их сургууль” зэрэг 20 гаруй их, дээд сургуульд  30-аад хүүхэд шалгаруулж авна. Тэтгэлэгт хамрагдах хүүхдүүд гол нь зорилго тэмүүлэлтэй, өөртөө итгэлтэй байх ёстой. Дүн чухал биш. Мөн тухайн сургуульд элсэн орох оюутны эцэг эхтэй гэрээ хийнэ. Гэрээнд танай хүүхэд сургуульдаа сурч чадахгүй хаясан тохиолдолд эцэг, эх төлбөрийг төлнө гэсэн заалт тусгасан байгаа.  Тэтгэлгийн бүртгэл маргааш эхэлнэ.  Энэ тэтгэлэгээр дөрвөн жилийн хугацаанд нийт 90 хүүхдүүд суралцсан.

– Хөдөө орон нутгийн хүүхүүд яаж энэ тэтгэлэгт хамрагдах вэ?

– Сурагчдын эрдмийн хүрээлэнгийн төлөөлөгчид VI сарын 15-наас хөдөө орон нутгаар явж хоёр  хүүхдийг  шалгаруулж  авна. Эндээс шалгарсан хүүхдүүд орохыг хүссэн сургуульдаа  наймдугаар сарын 15-20-ны хооронд Улаанбаатарт ирж шалгалт өгөх болон ярилцлаганд орно.  

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж