Кофены өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Кофены өдөрлөг боллоо

Монголын Баристагийн Холбооноос анх удаа “Coffee Time” нэртэй өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөг өчигдөр “Нарантуул” зочид буудлын 12 давхарт байрлах “God Father” ресторанд болсон. Монголын Баристагийн холбоо нь кофе болон бусад төрлийн ундааны шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, үйлчилгээний соёлыг сайжруулах зорилготой энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан. Энэ өдөрлөгийн үеэр зочдод кофе, каппучино, коньяк, шинэ төрлийн жимстэй цайнуудын зөв зохистой хэрэглээний талаар ирсэн зочдод танилцуулж, ярилцсан юм. Дараагийн “Coffee time” ирэх намар болох юм билээ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж