Сурлага, урлаг, спортын амжилтаараа үеийнхнээ манлайлж, мөн нийгэмд тустай ажил хийж, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг есөн сурагчийг 2014 оны “Онцлох Монгол хүүхэд”-ээр тодруулснаа Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс зарлаж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шагналыг нь гардууллаа. Шагналыг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд гардуулсан юм. Нийт 33 сурагчийн тодорхойлолт Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд ирж, шигшилт хийж есөн сурагчийг шалгаруулсан байна.
Үүнд:
- “Уран нүүдэлч хүүхэд”-ээр Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, өсвөрийн шатарчдын рапид төрлийн Ази тивийн аварга Нийслэлийн БЗД-ийн 33 дугаар сургуулийн 3д ангийн сурагч Даваахүүгийн Мөнхзул
- “Хүмүүнлэг хүүхэд”-ээр Хэнтий аймгийн 1 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч Цэрэндондовын Ухаанзаяа
- “Эко хүүхэд”-ээр Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч Зоригтбаатарын Буянхишиг
- “Оюунлаг-талст хүүхэд”-ээр Гетё сургуулийн 11а ангийн сурагч Адъяасүрэнгийн Анударь
- “Эрэмгий хүүхэд”-ээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын сургуулийн 6 дугаар ангийн сурагч Чогдонгийн Бямбажав
- “Үндэсний мэргэн хүүхэд”-ээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-р бүрэн дунд сургуулийн 10г ангийн сурагч Нармандахын Алтантулга
- “Үндэсний мэргэн хүүхэд”-ээр Төв аймгийн "Зуун мэргэн" холбооны харваач, Дархан-Уул аймгийн “Наран” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Батчулууны Санчирнаран
8. “Зөв монгол хүүхэд”-ээр Биеийн тамирын дээд сургуулийн 1-р курсийн оюутан Дуламсүрэнгийн Мягмарсүрэн
9. “Хүүхдийн шилдэг бүтээл”-ээр TV9 телевизийн дэргэдэх Лоолойгийн найзууд” хүүхдийн клубын гишүүн Баян-Очирын Ёндонжамц нар тус тус шалгарчээ.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Г.НАРАН