Манж, Хятадын дарлалыг эсэргvvцэн зодоон хийхээр бэлдэж буй лам нар. Нэг нь бvvр Burberry алчууртай байна. (1910 он) Энэ бол зvгээр нэг хэдэн лам нарын танхайрал бус нийт Монголчуудын тэсвэр тэвчээрийн туйл байлаа. Лам нар Хятадын пvvсийг эвдэж, тонон эздийг нь зодсон мэдээг дуулсан Манж амбан Сандо хэргийг зохицуулахаар өөрөө ирэв. Тvvнийг сvйх тэргэнээсээ буунгуут МОНГОЛЧУУД чанга дуугаар орилолдон чулуугаар нvvлгэв. Сандо С/Тэргэндээ суун vтэр тvргэн буцав. Асуудал бишдэснийг тэр ингэж л мэдсэн юм. Энэ зодоон олон энгийн ардуудад урам зориг өгч vндэсний эрх чөлөөний тэмцэл орон даяар тvгэн дэлгэрэх эхлэл болсон билээ. Ингээд Монголын тvр Засгийн газраас 1911.12.01-нд Манж амбан Сандоог Монгол нутгаас хөөсөн бичгийг тvvнд өгөв. Маргаашнаас нь эхлэн VIII Богдыг Монгол улсын эзэн хаанаар өргөмжлөх ажлыг бэлтгэж эхлэв. Ийнхvv МОНГОЛЧУУД Манжийн дарлалаас гарч 1911 оны 12 сарын 29-нд VIII богд Жавзандамба хутагтыг Монгол улсын наран гэрэлт, тvмэн наст Богд эзэн хаанаар өргөмжлөв. Оны цолыг Олноо өргөгдсөн гэж нэрийдэв.
(Өнөөдөр бид нар бvх нийтээрээ амрах гээд буй учир жанцан товчхондоо ийм бөлгөө)