Стросс-Каныг гэрийн хорионоос шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Стросс-Каныг гэрийн хорионоос шилжүүлжээ

Гэрийн хорионд байсан Олон улсын валютын сангийн тэргүүн асан Доминик
Стросс-Каныг  шүүхийн шийдвэр гарах хүртэл өөр байранд байлгах болсон
байна. Түүнийг Манхэттаны дүүргээс нэгэн жижиг хотын байшин руу шилжүүлжээ. Өмгөөлөгчийн мэдэгдсэнээр Стросс-Канд гэрийн хорионд уйтгартай байсан гэнэ. Тэрбээр өөрт нь тулгаж буй долоон төрлийн ялыг эрс няцаасан хэвээр байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасан Стросс-Кан камерын бүрэн хяналттай, харуул хамгаалалттай гэрийн хорионоос гарч нүүсэндээ баяртай байсан гэнэ.

Шүүгч түүнийг нэг сая ам.долларын батлан даалтад гэрийн хорионд оруулах шийдвэр гаргасан юм.  Түүнийг Нью Йоркийн санхүүгийн дүүрэг дэх байрнаас Трибека хотын ойролцоох  дөрвөн унтлагын өрөө бүхий байшин руу нүүлгэсэн байна.  62 настай Стросс-Кан зочид буудлын үйлчлэгч эмэгтэйд хүч хэрэглэсэн хэргээр шүүгдэж байгаа юм. Шүүхийн эцсийн шийдвэр ирэх сарын зургаанд гарах юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж