Цомхотголд өртсөн яамныхан гомдол гаргаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.28-нд нийтлэгдсэн

Цомхотголд өртсөн яамныхан гомдол гаргаж эхэлжээ

Шийдлийн Засгийн газар төсвийн зардлыг хумиж, аль болох хэмнэх, танах тал руугаа ажиллана гэдгээ мэдэгдсэн. Яамд, агентлагийн газрыг нэгтгэх үйл ажиллагааны хүрээнд 10 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжихээр болж байгаа. Уул уурхайн яам гэхэд л өнгөрсөн долоо хоногт найман ажилчнаа явуулахаар шийдсэнээ зарласан. Тэгвэл бусад яамдууд ч 15 хувийн цомхотгол хийхээ мэдэгдээд буй. Гэхдээ хүмүүсийг гудамжинд хөөж гаргахаасаа илүү төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүйгээр ажилтай нь үлдээх нэг боломж байгааг Засгийн газрын тэргүүн хэлсэн. 

Татан буугдсан яамд болон агентлагийн ажилчид гэнэт халагдсаны мөнгө болох гурван сартай тэнцэхүйц цалингаа авч чадахгүй байгаа гэнэ. Мөн Эдийн засгийн яам болон Спорт аялал жуучлалын яамны ажилчид сүүлийн хоёр сарынхаа цалинг авч чадаагүй байхдаа цомхотголд орж халагдсан юм байна.  Тиймээс цалингаа авах асуудлаар Төрийн сангийнханд гомдол гаргах болсон байна. Цомхотголд өртөж халагдсан хүмүүст гэнэт халагдсаны тэтгэмжийг Нийгмийн халамжийн сангаар дамжуулан олгодог. Гэвч дансанд мөнгө байхгүй хэмээн тэтгэмжийг нь өгөхгүй байгаа талаар зарим хүмүүс гомдол тавьж эхэлжээ. 

 М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж