З.Энхболдыг МҮОНТ-ээр гаргахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2014.12.28-нд нийтлэгдсэн

З.Энхболдыг МҮОНТ-ээр гаргахыг хориглов

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн  телевизийн зөвлөлд нэр дэвшигчдийг хэлэлцэх үеэр УИХ-ын даргын хэлсэн үг  МҮОНРТ-ийнхэнд “сум” болон хүрсэн юм. Тус телевизийн уран бүтээлчид УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн  “архидалтын үүр уурхай” гэдэг үгэнд бухимдаж, тэнд ажиллаж байгаа олон уран бүтээлчийг дорд үзэж, доромжиллоо хэмээн эсэргүүцэн, уучлалт гуйхыг шаардсан.  Чуулганы хуралдаан дээр хэлсэн үгэндээ УИХ дарга залруулга хийхдээ, "Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг биш, архидалт аймшигтай байгааг  Б.Наранбаатар тэргүүтэй тойрон хүрээлэгчдэд хамаатуулж хэлсэн. Асуудлыг буруу ойлгосон бол уран бүтээлчдээс уучлалт гуйж байна. Би хэлсэн үгнийхээ төлөө МҮОНТ-ийн удирдлага болон тойрон хүрээлэгчдээс уучлалт гуйхгүй ээ” гэсэн нь  тус телевизийнхний уур бухимдлыг намжааж чадсангүй. Тиймээс УИХ-ын даргын залруулгыг МҮОНТ-ээр гаргахыг хоригложээ. Мөн УИХ-ын дарга болон УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг МҮОНРТ-ээр гаргахыг хориглосон сурагтай.

М.ЯЛАЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж