Фото: Scott Olson/ AFP
Канадын нэр нь нууц нэгэн иргэн Зул сарын баярын "49-6» нэртэй сугалаагаар нэг сая канад доллар хожсон байна. Тэр нь 860 мянган ам.доллартай тэнцэх мөнгө юм. Энэ тухай Atlantic Lottery холбооны төлөөлөгч мэдээлжээ. Азтаны нэр нууц байгаа ч тэрээр хонжвороо Шинэ Шотланд мужийн Кэйп-Брентон тойрогт худалдаж авсан нь тодорхой мэдээлэл аж.
Atlantic Lottery хонжворт сугалааг Канадад 1976 оноос хойш явуулж иржээ. Энэ хугацаанд хожлын нийт мөнгө нь таван тэрбум канад доллартай тэнцээд байгаа гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР