Ямар мэргэжил эзэмшихээ сонгосон уу?

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Ямар мэргэжил эзэмшихээ сонгосон уу?

Мэргэжил бvхэн өөрийн гэсэн онцлогтой. Залуус ихэвчлэн өөрийн хүсэл, сонирхлын дагуу мэргэжлээ сонгодог. Гэвч мэргэжлээ сонгохдоо тухайн мэргэжлийн онцлогт өөрийн зан чанар, авьяас чадвар тохирох эсэхийг сайтар харгалзан үзэх хэрэгтэй.

Ирээдvйд мэргэжлээ зөв сонгохын тулд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал.

Өөрийгөө яаж таних вэ?

Vvний тулд мэдлэг боловсрол, анхаарал, ой тогтоолт, тооцоолон бодох, манлайлах, ярих, хамтран ажиллах чадвар, хэл ярианы болон, бичгийн соёл, гарын ур дvй, хөдөлгөөний эвсэл, гоо сайхан, орон зайн мэдрэмж зэргээ шалгаад vзэхэд илvvдэхгvй.
Мөн хvсэл мөрөөдлөө тодорхой болгох, онцлог зан чанараа vнэлэх, сонирхож байгаа, өөрт тохирох мэргэжлvvдийн жагсаалтыг гаргаад vзээрэй. Мөн мэргэжил тус бvрийн тухай сайтар мэдээлэл цуглуулж, ойр дотнынхон болон мэргэжлийн хvнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Сонгохыг хүссэн мэргэжлээ олон талаас нь эргэцvvлэн бод. Сонгосон мэргэжлээ сурч эзэмших төлөвлөгөө гаргаж, эцэг эхтэйгээ сайтар зөвлөөрэй. Ингэснээр мэргэжлээ зөв сонгоход дөхөм болно. Буруу сонголт хийвэл насан туршийнхаа аз жаргал, амжилт бvтээлийг vгvй хийх сөрөг vр дагавартай учир хариуцлагатай хандаарай.

Нийгэмд хэрэгцээтэй мэргэжил эзэмшээрэй

Тухайн мэргэжлийн vнэ цэнэ, vнэлэмж чухал байх нь мэдээж. Тэглээ гээд хvн болгон эдийн засагч, улс төрч байх албагvй. Тодорхой хэсэг нь зам тавьж, барилга барихгvй бол зам, барилгын мэргэжилтэн, инженер техникийн ажилтан байхгүй болно.

Мөн слесарь, засварчин, токарьчин, цахилгаанчин, сангийн ажилчин зэрэг нийгэмд хэрэгцээтэй мэргэжлийг эзэмшин ажиллаж амьдрах хэрэгтэй.

Мэргэжил бүхэн сайхан

Олон залуус ямар мэргэжил хамгийн их цалинтай вэ, ямар мэргэжил эрэлттэй байна вэ? гэсэн асуултыг тавьдаг. Хариуцлагатай, нийгмийн идэвхтэй байж чадвал ямар ч мэргэжил эзэмшсэн сайхан амьдарч чадна. Хvссэн сургуульдаа сонирхсон мэргэжлийнхээ ангид орж, амжилттай сайн суралцвал та салбартаа амжилт гаргаж чадна гэсэн vг. Мэргэжил хvнийг голдог гэдэг. Тиймээс жилээс жилд нэмэгдэж байгаа шинэ салбарт өөрийгөө сорьж, мэдлэг боловсролоо өөрчилж, өөрийгөө ямагт хөгжvvлж байх хэрэгтэй.  Хамгийн гол нь суралцаж байх хугацаандаа мэдлэг, чадварын аль алиныг нь сайн эзэмших хэрэгтэй. Хувийн зохион байгуулалт сайтай, мэргэжилдээ дур сонирхолтой хvн салбартаа амжилт гаргах боломжтой. Ихийг мэддэгч тvvнийгээ илэрхийлж чадахгvй бол том дутагдал юм шvv.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж