Forbes: Хамгийн нөлөө бүхий моделиуд

Хуучирсан мэдээ: 2014.12.27-нд нийтлэгдсэн

Forbes: Хамгийн нөлөө бүхий моделиуд

"Forbes" сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий алдартнуудын жагсаалтад загвар өмсөгч Жизель Бундхен, Кейт Мосс, Кейт Аптон нар багтжээ. "Forbes" сэтгүүлийн энэ удаагийн жагсаалтыг дуучин Бейонсе тэргүүлж, түүний араас NBA-гийн супер од ЛеБрон Жеймс, дараа нь продюсер Dr. Dre, Опра Уинфри, Эллен Деженерес нар бичигджээ.

Энэ жагсаалтад багтсан Жизель Бундхен, Кейт Мосс, Кейт Аптон нарын моделиудыг онцолж байна.

Жизель Бундхен:

Тэрээр нийт $47 сая ам.долларын орлоготойгоор 56-д бичигджээ. Өнгөрч буй онд Жизель маш идэвхтэй ажилласныг тэмдэглэх хэрэгтэй байх. Тэрээр намрын коллекцийн хувьд Balenciaga, Stuart Weitzman, Emilio Pucci, Isabel Marant брэндтэй гэрээ байгуулсан  байна.

Жизель Бундхен Emilio Pucci рекламын кампанид, 2014

Жагсаалтад багтсан хоёр дахь модель нь Кейт Мосс юм. Түүний орлого Жизелийнхээс хамаагүй даруухан буюу 7 сая доллар байгаа нь "Forbes" сэтгүүлийн анхааралд өртсөн бололтой. Кейт жагсаалтын 91-рт бичигджээ. Энэ жилийн хувьд тэрээр Rimmel London, Kérastase, Burberry, Elevenparis брэндүүдийн рекламанд тоглосон байна.

Кейт Мосс Rimmel London рекламын кампанид, 2014  

Кейт Мосс шиг орлоготой модель Кейт Аптон жагсаалтын 94-рт нэрлэгдэв. Тэрээр 22 настайдаа уг жагсаалтын хамгийн залуу алдартан болж байна. Модель бүсгүй "Өөр эмэгтэй" кинонд Кэмерон Диаз, Лесли Манн нартай хамт тогложээ.

Кейт Аптон Bobbi Brown рекламын кампанид, 2014

Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж