Кадр: видео aftonbladet.se
Шведийн Эскильстун хотын лалын нэгэн сүмийг шатаасан тухай орон нутгийн цагдаагийн газар мэдээлэв. Сүмийг галдах үеэр дотор нь 15-20 хүн байжээ. Утаа угаарт таван хүн хэлмэгдсэн байна.
"Сүмийн цонхоор хэн нэгэн хүн ямар нэгэн зүйл шидсэний дараа гал гарсныг гэрч нар баталж байгаа” хэмээн цагдаагийн ажилтан ярьжээ. Утаанд хордсон хүмүүсийг эмнэлэг хүргэсэн ба гэмт хэрэгтнийг олоогүй байна. Цагаачдын эсрэг “Шведийн ардчилагчид” гэх барууны нам идэвхтэй ажиллагаа явуулж эхлээд байгаа үеэр эл хэрэг гарсан нь анхаарал татаж байгаа аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР