
М.Батчимэгийн хувьд УИХ-ын ирэх сонгуульд Орхон аймгаас нэр дэвших мөрөөдлийг 2012 оноос тээж яваа билээ. Орхон аймагт байнга ирж нүүрээ харуулах шалтаг олдохгүй байгаа учраас ийнхүү Орхон аймгийн АН-ын даргад сүр далайлган бүхий л боломжит хүчийг ашиглан байж дарга боллоо. Боломжит хүч гэдэг нь АН-ын “Эрдэнэт” үйлдвэрийн захирлуудаар дэмжүүлж тэр байтугай Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж миний ард байдаг, мөн УИХ-ын дарга З.Энхболд намайг дэмжиж наашаа явууллаа гэсэн мэссэж хаян байж нэг хүний саналын илүүгээр ялалт байгуулсан гэж хэлж болно.
Орхон аймгийн АН-ын дарга болохдоо ямар ч тохироо хийсэн байж болох талтай. Түүнтэй хүч тэнцвэргүй тулаанд орсон Баяжуулах фабрикийн орлогч дарга, Орхон аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Батхуяг аймгийн Засаг дарга болохоор тохиролцсон гэсэн яриа Ардчиллын ордноос хальж саарал ордон хавиар чих дэлсэж эхэллээ.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
