Анхны хичээл сэдэвт жүжигчилсэн тоглолттой, өвлийн өвгөн, цасан охид,амьтад, алиалагч, бяцхан хунгийн бүжигтэй аймгийн засаг даргын нэрэмжит оны шилдгийн шилдэг хүүхдийн сүлд модны наадам боллоо.
2014 оны Шилдэг тэргүүний хүүхэд, Хүүхдийн оролцооны байгууллага, Анги, Хүүхдэд ээлтэй цэцэрлэг, Сургууль, Хүүхдийн элчээ тодруулсан сүлд модны наадамд Аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дарга В.Сумъяасүх,Нийгмийн Хөгжлийн Хэлтсийн мэргэжилтэн Д.Сайнбилэг, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Хонгорзул, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ганболд зэрэг зочид төлөөлөгчид оролцон хүүхэд багачууддаа мэндчилгээ дэвшүүлэн шилдгүүдийн шагналыг гардуулж өглөө.
2014 оны аймгийн шилдэг хүүхэд
Эх сурвалж: http://erdenet.mn