Сансарын зөөгч хөлөг Virgin Mothership Eve нь сансарын хөлгийг дэлхийн агаар мандалаас гаргах мөн хямд өртөгөөр нислэг хийх зорилгоор бүтээгдсэн. Энэхүү хөлөг нь сансарын хөлгийг тодорхой өндөрт гарган тээвэрлэх зорилготой.
Virgin Mothership Eve хөлгийн тусламжтай өндөрт гараад сансарын хөлөг White Knight Spaceship нь түүнээс салж босоо тэнхлэгт 65 градусын налуу үүсгэн тийрэлтэт хөдөлгүүрийн тусламжтай дэлхийн агаар мандалаас гарах юм. White Knight Spaceship хөлгийн бүрэлдэхүүнд 12 жуулчин 2 нисгэгч багтах аж.
Төслийн хүрээнд 200 сая долларын өртөгөөр сансарын жуулчидыг хүлээн авах зориулалттай сансарын буудлыг New Mexico-д байгуулсан юм.
Сансарын зөөгч хөлөг Virgin Mothership Eve-ийг өнгөрсөн оны 6 сард туршилтын нислэгт оруулж байсан бол өчигдөр энэ хоёр хөлгийн хамтарсан нислэгийг амжилттай гүйцэтгэж сансарын хөлөг White Knight Spaceship далайн түвшинээс дээш 14 км-т босоо нислэг амжилттай гүйцэтгэсэн байна.
Тэрбумтан Sir Richard Branson энэхүү төсөлтэй зэрэгцэн судлагдаагүй далайн гүнийг судлах зорилгоор Virgin Oceanic төслийг санхүүжүүлж байгаа билээ. Sir Richard Branson 19 настай байхдаа саран дээр хүн анх хөл тавьж байгаа үйл явдалыг телевизээр шууд дамжуулж байгааг үзээд сансарт нисэх мөрөөдөлтэй болсон гэнэ. Мөрөөдөлөөрөө амьдрах сайхан байдаг байх өө 🙂
Видеог энд дарж үзнэ үү.