Зул сарын баярын өмнөх өдөр Санта өвөө “бэр гуйжээ”. АНУ-ын Индиана муж улсын Эвансвилл хотын “Eastland” худалдааны төвийн Санта Клаус Афганистанд алба хааж буй Клинт Андерхилл цэргийн хүсэлтээр найз бүсгүйд нь гэрлэх санал тавьжээ. Гэгээн Ник өвөө Кимберли Робертс бүсгүйн өмнө улаан сарнайн баглаа барин сөхөрч, найз залуугийнх нь илгээсэн захидлыг уншиж өгчээ. Кимберли гэрлэх саналд зөвшөөрсөн хариу хэлснийхээ дараа Санта өвөөд найз залууг нь эсэн мэнд эргэн ирүүлж өгөх хариу хүссэн байна. Клинт Андерхилл найз бүсгүйдээ энэ сюрпризийг барихын тулд ирээдүйн хадмуудтайгаа “хуйвалдсан” аж. Клинт Андерхилл ирэх зургадугаар сард Афганистанаас халагдан ирэх аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: NEW YORK DAILY NEWS