Шадар сайд Тайландын Ерөнхий сайдад бараалхав

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Шадар сайд Тайландын Ерөнхий сайдад бараалхав

НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засаг, нийгмийн  комиссын 67 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн Шадар сайд М.Энхболд энэ сарын 24-нд Тайландын ерөнхий сайд Аппасит Вежжажива-д бараалхаж, Монгол-Тайландын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцсон байна. Уулзалтын үеэр хоёр тал Монгол-Тайландын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хоёр талын хүчин чармайлтаар амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд,  хоёр орны хооронд дээд, өндөр хэмжээнд хэрэгжүүлсэн харилцан айлчлалуудын үеэр тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх, улс төрийн харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах явдал чухал байгаад санал нэгтэй дэмжжээ. Тайландын ерөнхий сайд Тайландын хувийн хэвшлийхнийг Монголд татахад хоёр орны Засгийн газар хоорондын  хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг ойрын үед байгуулах явдал чухал байгааг онцолсон аж.

Уулзалтад Монгол улсаас Тайландад суугаа Элчин сайд Л.Дашпүрэв Шадар сайдыг дагалдан яваа төлөөлөгчид болон Тайландын Гадаад харилцааны яамны  албан тушаалтнууд байлцжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж