УИХ-ын баасан гаригийн буюу өнөөдрийн чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар хаалттай мэдээлэл хийх юм байна.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын зүгээс чуулганы хуралдаанд улс орны эдийн засгийн нөхцөл байдал, өрийн асуудал, хямралаас гарах арга зам болон улс төрийн намуудын хамтын ажиллагааны талаар шийдэл хайж гишүүдтэй ярилцаж, хэлэлцэх гэнэ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, эдийн засгийн талаар авах арга хэмжээнүүдээ танилцуулсан юм.
О.САР