Оросын шилдэг улстөрчөөр Путиныг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2014.12.26-нд нийтлэгдсэн

Оросын шилдэг улстөрчөөр Путиныг нэрлэв

© Илья Питалев/ТАСС

 

ОХУ-ын тэргүүлэх улстөрчөөр оросуудын 71 хувийн санал авсан Владимир Путин тодорлоо гэж Бүх Оросын олон нийтийн саналыг судлах төвийн (ВЦИОМ) захиргааны дарга Константин Абрамов мэдэгдлээ.

 

"Оросын ерөнхийлөгч өмнөх жилүүдийнх шигээ өрсөлдөгчдөөсөө их тасархай  тэргүүлж явна” гэж тэр хэлэв.

 

Путин  11 дэх жилдээ ВЦИОМ-ийн чансааг тэргүүлж байна. Өнгөрсөн онд оросуудын 44 хувь нь түүнийг дэмжжээ.

 

Хоёрдугаар байранд нь найман хувийн дэмжлэгтэй Гадаад хэргийн сайд Сергей Лавров явж байна. Ерөнхий сайд Дмитрий Медведев 5 хувийн  санал авчээ. Оросын 46 субъектын 1600 хүнийг хамарсан санал асуулгын статистик зөрөө нь 3,5 хувиас хэтрээгүй ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж