Мубарак ба түүний хөвгүүдэд хүн амины хэрэг тулгана

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Мубарак ба түүний хөвгүүдэд хүн амины хэрэг тулгана

Египетийн прокурор энэ улсын ерөнхийлөгч асан
Хосни Мубарак ба т
үүний хөвгүүдэд нь аллага зохион байгуулсан гэсэн ял тулгахаар шийдээд байна. Энэ
тухай Age
nce France-Presse өөрийн эх сурвалжид тулгуурлан бичжээ.

Тухайлбал тэднийг гал зэвсэг хэрэглэн хүчний
ажиллагааг босогчдын эсрэг явуулахыг  з
өвшөөрсөн гэж
сэжиглэж байна. Тэр
үеэр хэдэн зуун жагсагч алагдсан юм. Үүний зэрэгцээ хуучин
ер
өнхийлөгч болон тэдний гэр бүлийн эсрэг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан  гэх хэргээр мөрдөн
байцаалтыг эхл
үүлээд байгаа юм.

Египетийн шинэ засаг өмнө нь
хуучин ерөнхийлөгч түүний хамаатнууд өршөөгдөхгүй, хийсэн хэргийнхээ бүрэн хариуцлагыг хүлээх ёстой гэж мэдэгдэж байв. Хосни Мубарак хөвгүүдийнхээ
хамт дөрөвдүгээр сарын 13-наас хойш хоригдоод байна. Ерөнхийлөгч
асны эхнэр Сюзанна түүнээс сарын дараа баривчлагдаад дараа нь барьцаагаар
суллагджээ.     

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж