Өчигдөр нийслэлийн хэмжээнд обьектын гал түймрийн гурван дуудлага иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах, гал унтраах 10, 29, 30 дугаар ангиуд ажилласан байна. Хан-Уул дүүргийн есдүгээр хороо, Буянт-Ухаагийн гудамжинд 7х7 метрийн хэмжээтэй байшингийн эд хогшил дээврийн хэсэг, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Зээлийн гудамжинд 4х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг тус тус унтраажээ.