&#34Боинг-777&#34 онгоцыг Украйн сөнөөсөн гэжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.25-нд нийтлэгдсэн

&#34Боинг-777&#34 онгоцыг Украйн сөнөөсөн гэжээ

Ахмад В.Волошин

 

"Комсомольская правда» сонинд ярилцлага өгсөн Украины цэргийн албан хаагчаас Оросын мөрдөн байцаагчид мэдүүлэг авсан тухай Холбооны Мөрдөх товчооны сайтад нийтэлсэн байна.

 

"Түүний аюулгүй байдлыг хангах үүднээс нууц нэрээр нэрлэх болсон ба гэрчийн мэдүүлгээр бол долдугаар сарын 17-ны өдөр МН-17 нислэгийн "Боинг-777" иргэний агаарын тээврийн хөлгийг нисгэгч Волошины жолоодсон Украины Нисэх хүчний Су-25 байлдааны онгоцноос сөнөөсөн байх мадалтай” гэж Холбооны Мөрдөх товчоо үзэж байна. Мөрдөн байцаагчид түүний үнэн худал ярьж байгааг шалгадаг полиграф төхөөрөмж дээр шалгаж, үнэн ярьж байгааг нь тогтоожээ.

 

Украин гэрчийн мэдүүлэг нь бусад эх сурвалжаас авсан  онгоцны ослын үеэр агаарт Украины Су-25 байсан гэх баримтыг баталж байгаа юм байна. Тухайлбал, "Боинг-777"  унасан нутгийн украин хүмүүс онгоц унахын өмнө агаарт цэргийн онгоц  байсныг харсан хэмээн мэдүүлэг өгсөн аж.

 

Мэдүүлэг өгсөн Украйн залууг гэрчийг хамгаалах хөтөлбөрийн дагуу хамгаалалтанд авах асуудал яригдаж эхлээд байгаа ба Оросын мөрдөн байцаагчид  өөрсдөдөө байгаа  баримтуудыг мөрдөн байцаалтыг гардан явуулж байгаа олон улсын комисстай хуваалцахад бэлэн хэмээн мэдэгдсэн байна.

 

Албаны мэдээгээр, украин гэрч Днепропетровскийн орчим байдаг, Волошины Су-25 онгоц байлдааны нислэгт хөөрсөн нисэх буудалд  ажиллаж байсан ба тэр онгоцыг нислэгийнх нь өмнө “агаар-агаар” ангиллын Р-60 төрлийн пуужингаар зэвсэглэсэн байсныг хэлжээ. Онгоц эргэн ирсний дараа түүнд пуужингууд байгаагүйг гэрч анзаарч тэр үеэр Волошины үгийг тод сонсчээ. Волошин “Тэр онгоц буруу цагаар, байх ёстой газартаа байсангүй” гэж хэлсэн байжээ.

 

Амстердамаас Куала-Лумпурын чиглэлээр нисч байсан  Malaysia Airlines компанийн агаарын хөлөг "Боинг-777» 2014 оны долдугаар сарын 17-нд Донецк мужид сүйрсэн бөгөөд онгоцонд явсан 298 хүн бүгд амиа алджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж