Жейкоб Зума сүүлчийн удаа гэрлэхээр шийдэв

Хуучирсан мэдээ: 2014.12.25-нд нийтлэгдсэн

Жейкоб Зума сүүлчийн удаа гэрлэхээр шийдэв

Жейкоб Зума
Фото: Fred Dufour / AFP

 

ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жейкоб Зума сүүлчийн удаа гэрлэхээр шийдсэн тухай  орон нутгийн The Star сонинд өгүүлжээ.

 

Квазулу-Наталь мужид очсон 72 настай төрийн тэргүүн омгийнхоо ахмадуудтай уулзах үеэр “Надад эхнэрүүд бий, гэхдээ би сүүлчийн удаа дахин гэрлэхийг хүсч байна” хэмээн мэдэгджээ.

 

Зулусс омгийнхны уламжлалаар эр хүн амьдралынхаа сүүл рүү  бас нэг эхнэр авч хөгшрөлтөө гэрэл гэгээтэй болгох ёстой гэдэг гэнэ.

 

“Сүүлийн эхнэр нь залуу авхаалжтай хөгшин нөхрөө асрах чадвартай байх ёстой” хэмээн Квазулу-Наталийн Их сургуулийн профессор  Сихаву Нгубане (Sihawu Ngubane) тэр омгийнхны уламжлалд тайлбар өглөө.

 

Одоо ерөнхийлөгч Зума дөрвөн эхнэр 20 хүүхэдтэй. Нийтдээ тэрээр зургаан удаа гэрлэж байжээ.

 

Олон нийтийн санал асуулгаар ӨАБНУ-ын хүн амын гуравны нэг нь олон эхнэртэй байхын эсрэг байна. Энэ үзүүлэлт эмэгтэйчүүдийн дунд 83 хувьтай байдаг байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж