“Моханик” Жэки Чанаар дэмжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

“Моханик” Жэки Чанаар дэмжүүлжээ

Амьд хөгжим сонирхогчдын хайртай хамтлаг болж чадсан “Моханик” хамтлагийнхан анхны бие даасан “100-ын ундаа” цомгоо хэрхэн бүтсэн нууцаа дэлгэжээ. Тэд Хонгконгийн алдарт жүжигчин Жэки Чанд онлайнаар захидал бичжээ. Эл захидалдаа тэд дуулах хүсэл мөрөөдлийнхөө талаар болон анхны цомгийг нь хөрөнгө санхүүгийн хувьд тусалж дэмжихийг хүссэн тухайгаа бичсэн байна. Улмаар жүжигчин маань тэдний захиаг хүлээн авсан бөгөөд хүсэлтийг нь биелүүлж, цомгийн зардлыг бүхэлд нь даажээ. Азтай ч гэх үү, сүйхээтэй ч гэх үү ямартаа ч энэ хамтлагийн залуус алдарт жүжигчнээр цомгийнхоо бүх зардлыг даалгаж чадсан ба цомог нь ч амжилттай борлогдсоор байгаа юм. Тэд Жэки Чаныг Монголд ирэхэд нь түүнтэй биечлэн уулзсан бөгөөд тэрбээр үнэхээр авьяаслаг залуусын уран бүтээлийг дэмжсэндээ сэтгэл хангалуун буцсан гэнэ.

Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж