Италийн хөлбөмбөгийн Милан клубын довтлогч Фернандо Торрес Мадридийн Атлетико багт буцан шилжих хүсэлтэй байгаагаа өгүүлжээ.
Торресийг Лондонгийн Челси багт шилжих тухай мэдээлэл ид хүчээ аван цацагдаж, Челсигийн шилжин тоглогчдын жагсаалтын нэн тэргүүнд нэрийг нь оруулаад байгаа боловч 2001-2007 оны хооронд тоглож байсан Атлетико багаа илүү үзэж байгаа бололтой.
2007-2011 оны хооронд Ливерпүүлийн бүрэлдэхүүнд багтаж байсан тэрээр Атлетико багт шилжвэл өөрийн цалингийнхаа тэн хагасаас нь татгалзахад бэлэн байгаагаа Marca-д өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.
Эх сурвалж: http://likenews.mn