Америкийн шашны номлогч Гарольд Кемпинг дэлхийн төгсгөлийг тавдугаар сарын 21-нд гэж хэлж байсан нь бүтэлгүйтсний дараа анх удаагаа сэтгүүлч нарт анх удаа тайлбар өгөв. Түүний бүтэн хагас цаг үргэлжилсэн тайлбарыг өөрийнх нь үндэслэсэн Radio Family гэх шашины радио станцаар дамжуулсан байна.
Өмнө нь 2011 оны тавдугаар сарын 21-ний өдөр дэлхий даяар сүйрлийн газар хөдлөлт болж галав юүлнэ гэж Кемпинг мэдэгдсэн юм. Түүний хэлснээр зөвхөн 200 сая үнэн шүтлэгтэй христийнхэн диваажинд очин аврагдах ёстой байжээ. Шашны номлогч ламтан ийм зон совин Библийн сударт тухайлбал, усан галвын тухай өгүүлсэн хэсэгт байгаа гэж хэлж байлаа. Кемпингийн хувилбараар Бурхан Нойг ирж буй гамшгийн талаар сануулаад гамшиг долоо хоногийн дотор дэлхийг сүйтгэнэ гэсэн байжээ. Шашны номлогч-апостол Петрийнхээр бурхны нэг өдөр нь мянган жилтэй тэнцэх учир ойролцоогоор МЭӨ 4990 жилийн өмнө болсон усан галвын үеэс 7000 жилийн дараа буюу энэ 2011 онд дэлхий сөнөх ёстой байжээ. Кемпингийн зөгнөн хэлснийг шүтэн бишрэгчид өөрсдийнхөө мөнгөөр эрчимтэй сурталчсан. Шүтэн бишрэгчдийн зарим нь түүнд өөрийнхөө хөрөнгө мөнгийг шилжүүлж өгч байсан юм.
Хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчид түүнийг алдаагаа хүлээн зөвшөөрөхийг шахсан юм. Тэрээр зөгнөн хэлснээ бүтээгүйд асар их гэмшин шаналаад эхнэрийнхээ хамт төрөлх гэр орноо орхин дэн буудалд амьдрахаар болсноо хэлжээ. Гэхдээ 89 настай Кемпинг зөгнөлөөсөө бүрэн татгалзсангүй. Тэрээр өөрийгөө “даруухан багш” гэж тодорхойлоод бүхний хариултыг библийн судраас хайдаг гэнэ.
Кемпинг тавдугаар сарын 21 дэлхийн хувьд биеийн мөхөл болоогүй зөвхөн “биеийн мөхлийн оюун санааны мөхлийн эхлэл” болсон гэж хэлж байна. Үүнийг хүмүүс мэдэрч чадаагүй гэнэ. Түүний ярьж байгаагаар дэлхий ертөнц мөхлөө таван сар хүлээх хэрэгтэй болж байна. Аравдугаар сарын 21-нд ламтаны хэлснээр дэлхий галт бөмбөг болох бөгөөд өөрөө дэхий ертөнцөд энэ гамшгийг сануулах үүргээ гүйцэтгэсэн учир одоо зөвхөн Библийн судрыг бясалгах ажилдаа орно гэжээ. Кемпинг дэлхийн мөхлийн талаар нэг биш удаа зарлаж байсан зартай. Анх тэр 1994 онд мэдэгдлээ хийгээд тоонд муу учраас тооцоо алдсан гэж байлаа.