Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Тэ Ро-г хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр ирэх онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцож, хоёр орны Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиров.
Эх сурвалж: mfa.gov.mn
Холбоотой мэдээ