Мэдээлэл, харилцаа холбооны улсын зөвлөгөөн үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Мэдээлэл, харилцаа холбооны улсын зөвлөгөөн үргэлжилнэ

Мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газраас хамтран зохион байгуулж буй мэдээлэл, харилцаа холбооны улсын зөвлөгөөн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Зөвлөгөөнд оролцогчдын сануулснаар сүүлийн жилүүдэд харилцаа холбооны салбар хурдацтай хөгжиж байгаа боловч шуудангийн үйлчилгээнд анхаарал хандуулах асуудал багагүй байгааг онцолсон юм. Учир нь гадаад харилцаа эрчимтэй хөгжихийн хэрээр шуудангаар дамжиж сэжигтэй захидал ирэх болжээ. Тухайлбал, Германаас нэг, Канадаас дөрвөн сэжигтэй захидал ирсэн байна.  Ийм тохиолдол гарахад Тагнуулын ерөнхий газарт ханддаг. Мөн олон улсын жишгээр бол шуудан нь төмөр зам, нисэх буудлаа дагаж байрладаг. Тиймээс Монгол шууданг Улаанбаатар хотоос зайдуу байрлуулах шаардлагатай байгаа талаар өчигдрийн зөвлөгөөнөөр хөндөгдсөн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж