Шадар сайдын зөвлөхүүд томилогджээ

Хуучирсан мэдээ: 2014.12.25-нд нийтлэгдсэн

Шадар сайдын зөвлөхүүд томилогджээ

Шийдлийн Засгийн газрын томилгоо үргэлжилсээр байна. Тухайлбал, Шадар сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга асан Д.Батбаатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гадаад бодлогын зөвлөх асан, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Саянаа, н.Ариунболд нарыг томилжээ. Томилгоог долоо хоногийн өмнө хийсэн тухай эх сурвалж хэллээ.

Шадар сайдын харьяанд Онцгой байдлын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар зэрэг хэд хэдэн агентлаг багтдаг юм.

Зөвлөхүүдийн хувьд агентлагуудаа хариуцаж ажиллах аж. Харин Д.Батбаатар зөвлөхүүдээ ахлаж ажиллах юм байна.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж