Монголын генералууд эгнээгээ тэлж, бүл нэмэх нь. Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр 16.40 цагт цоо шинэ нэг генерал төрүүлж, өөр нэгийнх нь цолыг нэмэх зарлигт гарын үсэг зуржээ. Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн эрхэм цолыг хүртэж буй Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга Б.Баярмагнай бригадын генерал цолоо хошууч генерал болгох нь. Мөн ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа Г.Бадамбазар бригадын генерал болж байгаа юм. Шинэ цол авах нь тодорхой болсон эрхмүүд өчигдөр хувцсаа захиалахаар “Бөртэ” үйлдвэрт баяртай очжээ. Генералуудын цолыг өнөөдөр гардуулна.