Энэ онд спортын салбарын 108 хүн өөрийн сексийн уламжлалт бус хандлагыг олон нийтэд зарласан байна. Энэ нь өмнө нь хэзээ ч болж байгаагүй дээд амжилт болсон тухай outsports.com онцолжээ.
Уг жагсаалтанд спортын салбарын тамирчид, дасгалжуулагчдаас гадна спортын сэтгүүлчид болон төлөөлөгчид багтсан байна.
Усанд сэлэлтийн 13 хүн уг жагсаалтад багтсан нь хамгийн дээд амжилт болсон бол америк хөлбөмбөгийнхөн 11 хүний төлөөлөлтэйгээр хоёрдугаар байрт жагссан байна.
Эдгээр 108 хүний 80 нь эрэгтэй, 28 нь эмэгтэй юм.
Жагсаалтад орсон хамгийн алдартай олны танил хүмүүсээр усанд сэлэлтийн олимпийн таван удаагийн аварга Ян Торп (Ian James Thorpe), Сочигийн олимпийн мөнгөн медальт Канадын уран гулгагч Эрик Рэдфорд (Eric Radford) нар нэрлэгджээ.
12.02.2014. Эрик Рэдфорд Меган Дюамель хоёр Сочийн олимпийн уран гулгалтын тэмцээн дээр.
Фото: Clive Mason / Getty Images / Fotobank.ru.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР