Монголын том оврын автобус эрхлэгчдийн холбоо, Газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбоо, “Автобус-1”, “Автобус-2”, “Цахилгаан тээвэр” компанийн удирдлагууд автобусны тасалбарын үнийг өнөөдөрөөс 500 төгрөг болгохоо мэдэгдсэн юм. Гэхдээ эцсийн шийдвэрийг НЗДТГ, Нийслэлийн нийтийн тээврийн газраас гаргаагүй учир ирэх сарын 1 хүртэл 300 төгрөгөөр үйлчлэхээр болжээ. Энэ хугацаанд Засгийн газраас татаас өгөх асуудлыг шийдвэрлэнэ гэж хувийн хэвшлийнхэн найдаж байгаа аж. “Ирэх сарын 1-нээс автобусны үнэ нэмэгдэх нь тодорхой” гэж Газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга дарга Б.Эрдэнэбат хэллээ.
С.Отгон