“Шижир алт”-аар үнэлүүлсэн Монгол брэнд

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

“Шижир алт”-аар үнэлүүлсэн Монгол брэнд

Монголчуудын идээний дээж болсон бүтээгдэхүүнийг дэлхий нийт “Шижир алтан чанар” хэмээн үнэллээ. Хүнсний бүтээгдэхүүний чанар, тухайн байгууллагын нэр хүндийн баталгаа болж чаддаг, олон улсад нэр хүндтэй 50 жилийн түүхтэй, “Монде Селекшн” наадам энэ сарын 23, 24-нд Бельгийн Брюссель хотноо болж өндөрлөлөө.

Наадмын хамгийн эрхэм дээд шагнал болох “Grand Gold” /шижир алт/ шагналыг Монгол Улсаас хоёр жил дараалан UFC группийн “Морьтой Чингис” брэнд дэлхийд танигдсан бүтээгдэхүүнүүдийг ардаа орхин хүртсэнээр Дэлхийн чанар Монголд бус, МОНГОЛ ЧАНАР ДЭЛХИЙД гайхагдах боллоо.

Олон улсын хэмжээний эл наадмын шилдэг бүтээгдэхүүнийг тодруулахын тулд хүнсний салбарын өндөр мэдлэгтэй эрдэмтэн, профессор шинжээчдийн 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг 80 гаруй улс орны, 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнээс  шалгаруулсан байна. “Монде Селекшн” буюу дээд сонголтыг баталгаажуулдаг шалгаруулалт нь бүтээгдэхүүний амт чанар, шошго, сав баглаа боодлын дизайн, экологийн бүтээгдэхүүн зэрэг үзүүлэлтүүдээр шалгаруулдаг байна.

Тэдгээрээс тодрон манлайлна гэдэг мэдээж маш их хүч хөдөлмөр, хариуцлага байдаг нь ойлгомжтой. Чанарын манлай болсон “МОРЬТОЙ ЧИНГИС” брэнд өөрийн чанарыг дахин батлан монгол чанарыг дэлхийд тодорхойлсон нь бидний бахархал болж чадлаа. Магадгүй Шотланд виски, Франц дарс гэдэг шиг Монголын цагаан архийг  Европчууд төдийгүй дэлхий дахинаа ярьж, хэрэглэж занших биз ээ.

         “UFC”  Группын ерөнхийлөгч О.Амартүвшин

 “UFC”  Группын ерөнхийлөгч О.Амартүвшин, Монде Селекшн наадмын Шүүгчдийн зөвлөлийн дарга Mr J. Bessemans, “UFC”  Группын салбар хариуцсан захирал Л.Мөнхнаран

“UFC”  Группын ерөнхийлөгч О.Амартүвшин, Монде Селекшн наадмын ерөнхийлөгч Mr Patrick de Halleux

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж