Өнгөт арьстан залууг буудан хөнөөсөн Милуоки хотын цагдаагийн офицер Кристофер Мэнни шүүхэд татагдахгүй. Тийм шийдвэрийг прокурор гаргалаа хэмээн The New York Times сонин мэдээлэв. Өөрт нь довтолсон өнгөт арьстантай тэмцэлдэхдээ цагдаагийн ажилтан эрх мэдлээ хэтрүүлээгүй гэж прокурор үзжээ.
Дөрөвдүгээр сарын 30-нд хотын цэцэрлэгт унтаж байсан хар арьстан Донтре Гамильтонтай Кристофер Мэнни тааралдсан юм. Тэр сэрээд офицерт довтлон бороохойг нь булаан аваад түүнд заналхийж эхэлжээ. Мэнни өөрт нь халдсан түүнийг 14 удаа бууджээ.
Хожим тогтоогдсоноор, Гамильтон шизофрени өвчтэй нэгэн байсан аж. Энэ хэргийн дараа Кристофер Мэннийг цагдаагийн албанаас халжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР