Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус хороог даргалагч Д.Батцогтыг улираан сонгох санал оруулж, гишүүдийн олонх дэмжсэн юм.
Дараагаар нь утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах тухай агуулга бүхий Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг мөн олонхийн саналаар дэмжин чуулганаар хэлэлцэх болов.
Яг одоо тус байнгын хороо Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Б.ЭНХ