Алексей Дружинин/пресс-служба президента РФ/ТАСС
Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ОДКБ) орнууд болох Орос, Армен, Белорусь, Казахстан, Киргиз, Тажикистаны лидерүүд Кремльд хийсэн саммитийнхаа үр дүнгээр 19 шийдвэр, хоёр протокол ба хамтарсан мэдэгдлийг хүлээн авч гаргажээ.
ОДКБ-н гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын мэдэгдэлд Төв Азид терроризм, хэт даврагч үзэл тархаж, аюул үүсгэж буйд зовинож буйгаа илэрхийлсэн байна. Афганистаны өнөөгийн нөхцөл байдал үүнд нөлөөлж буйг тэд хэлэв. Лидерүүд Украинд энх тайван тогтоох, Уулын Карабахын асуудлыг энхээр зохицуулах зэргийг чухалчиллаа.
Мөн тус байгууллагын шуурхай хүчин, нисэх хүчин, мансууруулах бодисны тархалттай тэмцэх стратеги зэргийн баримтуудыг тэд баталсан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР