КП сонинд Боингийн сүйрлийн талаар ярьжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.24-нд нийтлэгдсэн

КП сонинд Боингийн сүйрлийн талаар ярьжээ

Фото: Dominique Faget / AFP

 

"Комсомольская правда» сонинд "Боинга-777» онгоцны сүйрлийн талаар ярьсан Украин хүнтэй Оросын мөрдөн байцаагчид холбогджээ. Энэ тухай Оросын Мөрдөн байцаах товчооны сайтад мэдээлсэн байна.

 

Украины иргэний мэдээллийг өмнө нь сонины редакцийн ерөнхий редактор болон сэтгүүлчидтэй уулзсан уулзалтын үеэр авсан байна. Ойрын үед Украины зүүн өмнөд нутагт дайн явуулсан арга барил, хориотой хэрэгсэл хэрэглэсэн тухай хэргийн мөрдөн байцаалтад гэрч болгон түүнээс мэдүүлэг авахаар болжээ. Сонинд өгсөн ярилцлагатай нь холбоотой "Боинг» сүйрлийн тухай мэдээллийг түүнээс авах зорилготой гэнэ. Мөрдөн байцаагчид түүний мэдээллийн үнэн зөвийг тогтоох хүсэлтэй аж.

 

Сонины сэтгүүлчид Украин иргэнээс ярилцлага авч байгаа нь

 

"Агаар-агаар" ангиллын пуужин нь "агаар-газар" пуужингаас хэмжээгээр бага

 

Ахмад Волошин

 

"Комсомольская правда» сонины нийтлэлд мэдээлснээр Украины иргэн өөрөө редакцид ирсэн бөгөөд түүний баримт бичгийг шалгаад жүжигчин, хуурамч биш гэдгийг тогтоожээ. Тэр ярихдаа, онгоц осолдсон долдугаар сарын 17-ны өдөр тэрээр Днепропетровскийн ойролцоох  Авиаторское тосгоны  нисэх буудалд байсан гэлээ. Түүний хэлснээр, "Боинг» сүйрэхээс цагийн өмнө шахуу агаарт гурван дайрагч онгоцыг хөөргөсөн байсны нэг нь “агаар-агаар” пуужингаар зэвсэглэгдсэн байжээ. Тэр нь Су-25 онгоц байсан гэнэ.

 

"Хэсэг хугацааны дараа зөвхөн нэг онгоц нь эргэн ирсэн бөгөөд нөгөө хоёр нь сөнөөгдсөн байжээ. Украины зүүн хэсэгт гэж надад хэлсэн. “Агаар-агаар” ангиллын пуужин зүүсэн байсан онгоц л эргэн ирсэн ба түүний тэмдэглэснээр, пуужингүйгээр эргэн ирсэн байна. Нисгэгч Волошин маш айсан байсан гэж тэр хэлэхдээ түүний нүдэн дээр өөр хоёр онгоцыг нь сөнөөсөн болохоор нисэгч айсандаа эсвэл “өшөө хорслын улмаас “Боинг”-ийг пуужингаар харвасан байж магадгүй” гэлээ.

 

Амстердамаас Куала-Лумпурын чиглэлд нисч байсан Malaysia Airlines нисэхийн компанийн "Боинг-777» агаар хөлөг 2014 оны долдугаар сарын 17-нд Донецк мужид осолдсон юм. Онгоцонд явсан 298 хүн бүгд амь үрэгдсэн бөгөөд ослын шалтгааныг өнөө хүртэл тогтоогоогүй байна. Донецкийн сайн дурынхан онгоцыг пуужиндсан гэж Киев  мэдэгдсэн юм. Харин сайн дурынхан тэдэнд түүнийг хийх зэвсэг байхгүй гэж байсан.

 

Долдугаар сарын 21-ний өдөр ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын  Оперативын газрын дарга генерал Андрей Картаполов хэвлэлийн хурал хийлгэхдээ, Оросын хяналтын систем Украины Нисэх хүчний онгоц Малайзын  "Боинга-777» онгоцны зүг өндөр авч байсныг бүртгэсэн гэж мэдэгдсэн юм. Су-25 байж болох Украины онгоц зорчигч тээврийн хөлгөөс 3-5 км-ын зайд нисч байсан гэв. Украины эрх баригчид уг мэдэгдлийг үнэнд нийцэхгүй гэж няцааж байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж