"Apple" компанийн ирэх онд худалдаанд гаргахаар зэхэж буй "Apple Watch"-ийн зарим хувилбар автомашинаас ч өндөр үнэтэй байж магадгүй байна.
Тухайлбал "Mervis Diamond Importers" компани очир эрдэнэ шигтгэсэн "Apple Watch"-ийг 30,150 ам.доллараар санал болгохоор төлөвлөжээ. Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани болох "Apple" анхны ухаалаг бугуйн цагаа яг хэзээ худалдаанд гаргах нь тодорхойгүй байгаа юм.
Гэхдээ "Mervis" компани цахим хуудсаараа дамжуулж 30 мянган ам.долларын үнэтэй ухаалаг бугуйн цагны урьдчилсан захиалгаа авч эхэлсэн байна. "Mervis Diamond Importers" компанийн хувьд очир эрдэнэ шигтгэсэн 5-10 ширхэг "Apple Watch"-ийг хэрэглэгчдэд хүргэж магадгүй гэж мэдэгджээ.