Сүүлийн
үед дэлхийн хөгжилтэй орнууд сэргээгдэх эрчим хүчийг томоохон бүтээн
байгуулалтад ашиглах болсон. Энэтхэг эдгээр улсын эгнээнд нэгдэж, шинээр
барьж буй спорт цогцолбортоо нарны эрчим хүч ашиглаж байна. “Athletic
Ripples” буюу “Спортын долгио” хэмээх төслийн хүрээнд барьж буй
цогцолборын байшин бүр нь спортын төрлөөс хамааран ялгаатай байх гэнэ.
Дээрээс
нь харвал усны дусал мэт харагдахаар загварыг нь гаргажээ. Түүнээс
гадна байшин бүрт эрчим хүчийг гарган авах байгальд ээлтэй технологуудыг
хүртээмжтэй ашиглахыг зорьж байгаа аж. Тухайлбал, барилгуудын дээвэр
дээр нарны зай хураах хавтан байрлуулсан байхад үүдний хэсэгт өндөр
даралтын цахилгаан үүсгүүр суурилуулжээ.
Ингэснээр үүдээр алхан орох хүмүүсийн гишгэлт бүр цахилгаан үйлдвэрлэх
эх үүсвэр нь болох юм байна. Уг цогцолборыг 2012 он гэхэд бүрэн дуусгаж,
ашиглалтад оруулна.