Оролмаа эхэд С.Сарантуяа гавьяат тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Оролмаа эхэд С.Сарантуяа гавьяат тоглоно

Манай үндэсний сонгодог жүжиг театрын тайзнаа эргэн ирэх гэж байна. Энэ онд тохиож буй төрийн хошой шагналт Д.Намдаг агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний “Оролмаа” эх жүжгийг УДЭТ сэргээн тавихаар бэлтгэлдээ оржээ. Гол дүр болох Оролмаа эхэд УГЖ С.Сарантуяа тоглоно.


Жүжгийн найруулагчаар театрын ерөнхий найруулагч Ч.Найдандорж ажиллаж байгаа бөгөөд “Төгөлдөр” сан ивээн тэтгэж байна. Нийт 40 шахам жүжигчин оролцон тоглох энэ бүтээл ирэх сарын 20-доор үзэгчдийн хүртээл болно. Олон жилийн өмнө театрын тайзнаа тоглогдож байсан уг жүжгээрээ зохиолч нь 1983 онд төрийн шагнал хүртэж байсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж