2014 онд Орхон аймагт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 14%-иар буурсан гэж аймгийн ЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга Б.Батхуяг мэдэгдлээ. Тэрбээр үүнийг аймгийн хууль сахиулах, хэрэгжүүлэх байгууллагуудын ажлын харилцаа уялдаа холбоо сайжирсан, тэднийг бодлогоор хангах ажилд ахиц гарсан, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл сайн ажилласан зэргээс гадна гэмт хэрэг үйлдэх орчинг хумьсан буюу камержуулалтын ажлыг сайн хийсэнтэй холбон тайлбарлаж байна.
Эх сурвалж: http://erdenet.mn