Шар хадны замыг 14 хоног хаана

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Шар хадны замыг 14 хоног хаана

Шархадны зам буюу Эрдэнэтолгойн уулзвараас “Газар холдинг” компанийн уулзвар хооронд өргөтгөл шинэчлэлтийн ажил хийхтэй холбогдуулан тус замыг хаасан байна. Тиймээс нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт оржээ. “Шархад-7 буудал”, ”Шархад-Гэмтлийн эмнэлэг”, ”Шархад-Сансар туннель-ТЭЦ3”  чиглэлийн автобусууд хоёр чиглэлдээ Цайз захын уулзвараас урагш эргэн Дандарбаатарын гудамжинд орж, Офицеруудын ордон, Чулуун Овооны уулзваруудаар дамжин Энхтайвны өргөн чөлөөгөөр явж Цагдаагийн Академийн баруун талын шинэ замаар Эрдэнэтолгойн уулзвар хүрч үндсэн чиглэлээр явахаар болжээ. Харин “Шархад-3,4-р хороолол” чиглэлийн автобусууд хоёр чиглэлдээ Офицеруудын ордны уулзвараас Чулуун овооны уулзвар орж, Цагдаагийн Академийн баруун талын шинэ замаар яван Эрдэнэтолгойн замын уулзвар хүрээд үндсэн чиглэлдээ орж Шархад руу явах аж. Түүнчлэн ”Шархад-Дэнжийн 1000- Булгын 20-р гудамж”, ”Баянгол дүүргийн 11-р хороо-Шархад-Давсны булаг дэлгүүр”, ”Эрдэнэтолгой-Ботаник-Сансар- 3,4,1-р хороолол-5 шар”, “Шархад-Цайз зах-Нарантуул зах” гэсэн чиглэлүүдийн бага оврын автобусууд Газар холдингийн уулзвараас хойшоо гэр хорооллын гудамжаар Эрдэнэтолгойн уулзвар хүрч Шархад орох боломжтой юм байна.  Нийтийн тээврийн автобуснууд Шар хадны замыг нээтэл буюу ирэх сарын 9 хүртэл дээрх маршрутаар явахаар болжээ. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж