Шүүгчийн цалингийн асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2014.12.23-нд нийтлэгдсэн

Шүүгчийн цалингийн асуудлыг хэлэлцэж байна

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт, тодруулга авч буй бөгөөд гишүүн З.Баянсэлэнгэ “Эдийн засгийн хараат байдлыг нь зөвхөн цалинтай нь холбож болохгүй. Ямар үндэслэлээр шүүгчийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 14-16 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний байна үзсэн юм бэ. Ачаалал, ажлын үр дүнг нь Шүүхийн ерөнхий зөвлөл хэрхэн тооцох юм бэ” хэмээн асуулаа.

Үүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан “Эдийн засгийн хараат байдлыг нь зөвхөн цалинтай нь холбогдохгүй нь үнэн.  Шүүгчийн ачааллыг тооцох боломж бий. Тухайлбал нийслэлд буй нэг шүүгч сар бүр 80-100 хэрэг дээр ажилладаг. Харин орон нутагт буй шүүгчид жилд 80-100 хэрэгтэй байдаг. Үүгээр нь ачааллыг нь үнэлж болно. Шүүгчийн мэргэжлийн хувьд онцлогтой. Тодруулбал, шүүгчээр ажиллаж буй л бол өөр ямар нэгэн ажил эрхэлж орлого олохыг хуулиар хориглосон байдаг. Шүүгчийн цалин хэд байх нь тохиромжтой, хараат байдалтай байх, чадварлаг туршлагатай байх вэ гээд судалгаа хийлгүүлсэн. Энэ судалгаагаар 2,5-3,5 сая төгрөгийн цалинтай байх нь тохиромжтой,  чадварлаг хуульчид нь өөр мэргэжлээр ажиллаад олох орлоготой дүйцүүлж болох юм гэж гаргасан. Ингээд ШЕЗ-өөс шүүгчийн цалинг 2,3 -3,2 хүртэл тогтоож өгсөн. Үнэхээр шүүгчийн цалин нэмэгдсэнээр шүүгч мэргэжлээр ажиллахаар өрсөлдөх хуульчдын тоо нэмэгдсэн” хэмээн хариулсан юм.  

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж